Skip to main content

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав.

Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ.

Үүний дараа зурлагуудыг ашиглаж олон янзын лигатур үүсгэхдээ “Build Composite” зарчмыг ашиглаж лигатур үүсгэх боломжтой.
Фонт зурах залуусдаа амжилт хүсье.




MongolianScript фонтын глип, лигатурын дүрсийг стандартын байгууллагаас гаргаж байсан дараах зураг дээр тулгуурлаж арванхоёр гурав жилийн өмнө бүтээсэн юм.



Comments

гацан said…
Маш их баярлалаа Эрдэнэчимэг эгчээ. Зурж дуусчихаад танд дуулганаа.
гацан said…
Р үсгийн эхэнд орох дүрс, НГ ийн дунд болон адагт орох хэлбэр, Ж ийн эхэнд орох хэлбэр, Я ийн эхэнд орох хэлбэр, ПО дүрс, Орхиц гэх мэт дүрснүүдийг зурсан нэг цаас дутаад байх шиг байна даа. Та шүүгээгээ сайн шалгасан уу? :)
Нацаг аа, яг хуудасны төгсгөл эхлэлийг харахаар 3,4 дүгээр хуудасны хооронд нэг хуудас байсан юм шиг
байна. Гэхдээ энэ эх цаас нь хоорондоо скотчоор наалттай байна. Яг энэ хэмжээсээр байхгүй байна. Арай
том хэмжээтэйгээр энэ фонтыг шалгасан цуваа зургийн 5 метр гаруй цаас байна, Түүнээс энд ороогүй
хэсгүүдийг сканердаад оруулчихлаа. Холбоосоор орууллаа.

Дээр тавьсан хуудсыг хараад байтал төгсгөл хоёр цэгтэй Г ийн дээр титмийн оройн хэсэг байна. Тэрийг
үгийн эхний үсгийг бүтээхэд хэрэглэсэн юм байх шиг байна. Р,Ж,Я гийн дунд хэлбэрүүдийн орой дээр
тавьчхаар болох юм байна. НГ дунд -> шүд дээр 3-р хуудасны хамгийн арын эгнээний төгсгөлийн дээд
талын нум болмоор юм уу. НГ адагт, ПО, орхицыг дараах холбоос дээрээс хардаа. Энэ урт цаасыг би
нэмээд сканердаад оруулахыг бодъё.

Холбоосоор орууллаа.

http://picasaweb.google.com/erdeely/Font_Detail?authkey=Gv1sRgCKCJ-Mjd656hPw&feat=directlink
гацан said…
Баярлалаа. Орхицыг би бараг өөрөө зураад ёстой хөгийн юм болгож суутал таны бичсэн холбоос ирж аврав. Гэвч тэр нь сүүлийг бодоход хамаагүй нарийхан юм. Гэхдээ яахав. Би одоогоор нийт 76 дүрс босгож амжлаа. github дээр "Судар" хэмээн нэр өгч зурсанаа байрлуулав. Скрипт бичиж уг дүрснүүдийг нийлүүлээд ойролцоогоор 360 гаруй глип үүсэж байна. Зургаан зуу гаруй үсэг зурах ёстой ч эхний ээлжинд ямартай ч жаахан ахиц гарлаа. Бүрэн дуусахаар танд хэлнээ.
Хөө яасан хурдан юм бэ, баяр хүргэе,
Зураад дуусахаараа фонт глипээ гаргаарай. Би ОпенОфис дээрээ бичвэр бичиж, дунд сургуулиудад яаж хэрэглэж болох талаар зөвлөгөө бичиж болно байх, Гэхдээ дотоод алгоритмыг өөрсдөө сайжруулж дахин боловсруулмаар санагдаж байгаа.

Харин ямар нэр өгөх вэ гэдгээ бас сайн бодно биз ээ. Бурхны нэг судар Монголд үзсэн хулсан үзгээр их сайхан бичсэн тиг байсан. Тигийн нэг үсгийн зурлага бүр нугарах хэсэг бүр нь өөр хоорондоо пропорц харьцаатай байдаг гэж найз минь хэлж өгсөн. Жишээ нь титмийн дээд эргүүлгийн хэмжээ бусад үсгийн нугарч байх бүх хэсэгтэй зохицож байдаг гэж хэлээд байсан. Зураач нарын эрдмээс айлдах шиг болсон.

Font_Detail тэр орхиц хүртэл 2 янзын оройтой байгааг ажиглаарай. Эхнийх нь а, э үсгийн тусгаар бичих, хоёр дугаар нь залгаа бичигдэх, бас НГ төгсгөлд бичигдэх хэлбэр шиг, энэ мэтээр хэрэглэх аргаасаа хамаардаг юм бол уу. БИЧЛЭГИЙН ХОЛБООС нэртэй бичлэгийн Төгстөгөлдрийн сэтгэгдэлд GPOS лигатур Markаар үүсгэх тухай байгаа (MarkToBase, MarkToLigature, MarkToMark ялгаж хэрэглэх санаагаа нэг хараарай) юм хийж байхдаа бодож байвал бас нэг шийдэл гаргах санаа ороод ирж юуны магад :-).
гацан said…
565 үсэг үүсэх ёстойгоос 485 үүсэж байна. Гэвч бас бус хүндрэлүүд байна. Жишээ нь Сүүлд сканердсан зураг дээрх А Э ийн сүүлд орсон орхиц нь өмнөх дүрснээсээ арай өөр хэлбэртэй юм. Тийм болохоор залгаж харахаар хоёр өөр төрлийн дүрс нийлүүлж байгаа нь анзаарагдаж байна. Тодоруулах юм бол, тэд нар их нарийхан байна. Тэрийг засахыг бодноо. Бас НГ байхгүй болохоор өөрөө залгахаас өөр арга үгүй болов. Уул нь ориг зурсан хэлбэр нь байвал их сайн байна санж. Өөрөө зурсан юм залгахаар мэдэгдээд байх юм :).

GPOS лигатур маркийг дараагийн ээлжинд турших бодолтой байгаа. Эхний ээлжинд ийм залгаж түргэн үсэг бүтээж болдог гэдгийг мэдэх гэсэн юм.

Нэрийн хувьд Судар гээд явж байгаа. Ийм үсэг байхгүй болохоор энэ нэр зүгээр ч юм шиг гэж бодлоо.
tumurpurev said…
сайн уу эрдэнэчимэгээ монгол бичигийн фонд оролдож л байгаад баярлалаа П.Төмөрпүрэв ах нь байна холбоо баривал useg_net@yahoo.com

Popular posts from this blog

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.